Олон мянган жилийн түүхтэй, эртний өвөрмөц соёлтой Монгол орны асар уудам тал хээр, хангай говийн баян тансаг хараа булааж сэтгэл татсан ховор нандин зүйлсийг ихэвчлэн биет үзүүлэнгээр харуулсан баялаг үзмэрүүдийг тус музейгээс үзэхдээ Та их цаг хэмнэж, Монгол орны тухай нилээд өргөн ойлголт авна гэдэгт итгэж байна.
Тус музейг анх 1924 онд Үндэсний музей нэртэйгээр байгуулж 1940-1941 онд орон нутаг судлах музей, 1956-1991 онд Улсын төв музей, 1992 оноос Байгалийн түүхийн музей болон өөрчлөгдөж иржээ. Одоо тус музей геологи газарзүй, ургамал амьтны аймаг, палеонтологи болон хүн судлал гэсэн үндсэн салбаруудыг хамарсан байгалийн шинжлэлийн түүхэн музей болохоор шинэчлэгдэн ажиллаж байна. Байгалийн түүх нь дэлхийн үүслээс эхлээд ургамал, амьтад, хүний гарал үүслийг хамарсан асар урт хугацаа буюу 4,7 миллъярд жилийн түүхэн процессыг хамардаг бөгөөд манай музей эдгээр үйл явдлын хураангуйг үзмэрээр тодотгон харуулж хүмүүсийн оюуны мэдлэгт нэмэрлэж сурталчилдаг тул цар хүрээ, харуулах үзүүллэгээрээ агуу том үйл явдлыг илэрхийлдэг юм.
Байгалийн Түүхийн музей нь нийт 6000 гаруй үзмэр цуглуулгатай бөгөөд эдгээр үзмэрүүдийнхээ
мэдээлэл хөтөлсөн Б.Буянзаяа

No comments:
Post a Comment